Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д зодоглож буй “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Шоовдор аваргын төлөөх барилдаанд Н.Нямгэрэлийг 4:3-аар ялж, түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-ээс гурав дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ.