Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглож буй өнгөрсөн жилийн улсын аварга, ОУХМ Б.Батмагнай хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номинг 3:1-ээр ялж, хагас шигшээд шалгарлаа.
Б.Батмагнай өнгөрсөн жилийн УАШТ-д Б.Номинг ялж, түрүүлсэн билээ.