Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ "Буянт Ухаа" спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д олон жилийн турш эх орныхоо нэрийг тив, дэлхийд тахалсан, УАШТ-ий есөн алт, хоёр мөнгөн медальт, ОУХМ Ж.Чулуунбат зодог тайлж, дасгалжуулагч боллоо.
“Лондон-2012”, “Рио-2016” олимпод эх орноо төлөөлөн оролцосн Ж.Чулуунбат “Сүлд” спорт хорооны тамирчдыг дасгалжуулан, УАШТ-д зодоглуулж байна.