"Рио-2016" олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекстаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсан.
Улмаар дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар хувцсаа тайлж шидэн, нүцгэлж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн билээ.
Үүний улмаас Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын дасгалжуулах, UWW-ын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаж, МЧБХ-г 50 мянган швейцарь франкаар торгосныг нь манай уншигчид санаж байгаа биз ээ.
Монголын дасгалжуулагчдын тэмцлийг АНУ-ын өдөр тутмын “Indiana gazette” сонин 2016 оны спортын салбарын онцлорх явдлын нэгээр нэрлэжээ.