Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан тамирчдад Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо.
Тодруулбал, "Рио-2016" олимпийн хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Доржнямбуугийн Отгондалай, "Рио-2016" паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нарт өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо.
"Рио-2016"-гийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, монгол түмнээ баясгасан шинэхэн гавьяатууддаа баяр хүргэе.