“Бяцхан Месси” хэмээн дэлхийд алдаршсан зургаан настай Муртази Ахмади хүүгийн мөрөөдөл биелж, алдарт хөлбөмбөгчин Лионель Месситэй уулзлаа.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард цагаан, цэнхэр бүхий судалтай уутан дээр “Messi 10” хэмээн бичсэн хүүгийн зураг цахим ертөнцөд тархаж, хөлбөмбөг сонирхогчдын хайр, хүндлэлийг хүлээсэн юм.
Түүгээр ч үл барам хүүгийн эл зураг хайртай тоглогчийнх нь сонорт хүрч, Л.Месси гарын үсэг бүхий өмгсөл, зургаа НҮБ-ийн Хүүхдийн сангаар дамжуулж илгээсэн юм.
“Барселона”, Саудын Арабын “Аль Ахли” клубийн нөхөрсөг тоглолтын үеэр Л.Месси Муртази Ахмади хүүтэй уулзжээ.
Хүү Л.Месситэй уулзаж, хоёр багийн тоглолтын өмнө “Барселона” багийнхантай хамт зургаа авахуулсан байна.
Энэ үеэр “Бяцхан Месси” ирээдүйд хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэйгөө илэрхийлж, ухаан орсон цагаасаа хойш Мессигийн тоглолтыг үзэж, уулзахыг мөрөөдсөн тухайгаа хэлжээ.