Монголын спортын салбарын тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2016” наадамд нэр дэвшигчид тодорлоо. Эдгээр нэр дэвшигчээс оны шилдгээр эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр гурав, нэг залуу тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагч шилдгээр тодрох юм.
Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохиож буй тус наадамд нэр дэвшигч тамирчин, дасгалжуулагч, багийг уншигч та бүхэнд сонирхуулъя.
Оны шилдэг эрэгтэй тамирчин:
1.Доржнямбуугийн Отгондалай /Олимпийн хүрэл медальт, олимпийн эрхийн тэмцээний аварга/
2.Энхбаярын Содномпилжээ /”Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальт/
3.Болормаагийн Ууганхүү /”Рио-2016” паралимпийн хүрэл медальт/
4.Ганзоригийн Мандахнаран /”Рио-2016” олимпийн V байрын шагналт, Гран при тэмцээний алт, хүрэл медальт/
5.Лхагвасүрэнгийн Отгонбаатар /”Рио-2016” олимпийн V байрын шагналт, Гран при тэмцээний аварга/
6.Эрдэнэбатын Цэндбаатар /”Рио-2016” олимпийн V байрын шагналт, Гран при тэмцээний аварга/
7.Пүрэвжавын Тэмүүжин /”Рио-2016” олимпод оролцсон, олимпийн эрхийн тэмцээний мөнгөн медальт/
8.Чимэддоржийн Марал-Эрдэнэ /Самбо бөхийн дэлхийн аварга/
9.Довдонгийн Алтансүх /Азийн аварга, Их дуулга тэмцээний хүрэл, Гран при тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
Оны шилдэг эмэгтэй тамирчин:
1.Доржсүрэнгийн Сумъяа /Олимпийн мөнгөн медальт, Азийн АШТ, Мастерс тэмцээний аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч/
2.Мөнхбатын Уранцэцэг /Олимпийн V байрын шагналт, Азийн АШТ-ий мөнгө, Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч/
3.Гамбагаагийн Угалзцэцэг /Дэлхийн хошой аварга, Азийн аварга/
4.Даваасүхийн Отгонцэцэг /ДАШТ-ий хүрэл медаль, Азийн аварга/
5.Отрядын Гүндэгмаа /”Рио-2016” олимпод оролцсон, Дэлхийн цомын хүрэл медальт/
6.Ганхуягийн Нандинзаяа /”Рио-2016” олимпод оролцсон, Дэлхийн цомын хүрэл медальт/
7.Мөнхжанцангийн Анхцэцэг /Олимпийн VIII байрын шагналт, Азийн аварга, оюутны дэлхийн аварга/
8.Алтанцэцэгийн Ичинноров /Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга/
9.Баярцогтын Мөнхзаяа /”Рио-2016” олимпод оролцсон, “Улаанбаатар”, “Чендү” марафоны аварга/
Оны шилдэг залуу тамирчин:
1.Буянтогтохын Сумъяа /Залуучуудын өвлийн олимпийн аварга/
2.Батсайханы Тэгшбаяр /Залуучуудын дэлхийн аварга/
3.Энхболдын Тэмүүжин /Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт/
Оны шилдэг дасгалжуулагч:
1.Боксын дасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн
2.Жүдо бөхийн дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од
3.Пара жүдогийн дасгалжуулагч Чоёндоржийн Базарсүрэн
4.Чөлөөт бөхийн дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
5.Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр
6.Боксын дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаа
7.Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Баттулгын Төрбат
8.Буудлагын дасгалжуулагч Жанчивдоржийн Ганхуяг
9.Чөлөөт бөхийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан
Оны шилдэг баг:
1.3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг /Азийн элсний наадмын мөнгөн медальт/
2.3х3 сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг /Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт/
3.Волейболын “Хасу мегастарс” клубийн эрэгтэй баг /Улсын хэмжээний таван тэмцээнд оролцож, бүгдэд нь түрүүлсэн/
4.Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг /Оюутны Азийн аварга/
5.Хөлбөмбөгийн “Эрчим” клуб /Үндэсний дээд лигт 10 дахь удаагаа түрүүлсэн/