БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд Монголын тулаанч М.Нандин-Эрдэнэ тоглодог билээ.
Манай тамирчин ээлжит тулаанаа Вон Син Пактай хийлээ.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн дэвжээнд 18 тулаан хийж, 11-д нь ялсан хашир тамирчин.
М.Нандин-Эрдэнэ тоглолтын эхнээс илүүрхнээс өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор яллаа.
М.Нандин мэргэжлийн дэвжээнд хүч үзэхээсээ сонирхогчийн боксоор хичээллэж байсан.
Тэрбээр олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтын анхны багш гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор бэлтгэлээ базаадаг байсан төдийгүй Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ цолтой тулаанч юм.
М.Нандин-Эрдэнэ ийнхүү сүүлчийн гурван тулаандаа дараалан яллаа. Энэ тулааны өмнө есдүгээр сард Вон Гин Киг ялсан юм.