Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд хүч үзэж байгаа билээ.
Дөнгөж сая гавьяат маань долоо дахь тулаанаа Мексикийн боксчин Герман Марезын эсрэг хийлээ.
“КING TUG” хочит Н.Төгсцогт гавьяат тоглолтын эхнээс илүүрхсэн.
Улмаар түүний өрсөлдөгч Герман Марез зургаадугаар үед тоглохоос татгалзсан тул Н.Төгсцогт техникийн накаутаар яллаа.
Н.Төгсцогт гавьяат ийнхүү долоо дахь тулаандаа ялж буй төдийгүй бүгдийг нь хүнд цохилтоор дийлээд байна.