Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөж байгаа билээ.
Тэрбээр ээлжит тулаанаа Мексикийн боксчин Герман Марезтай эсрэг хийнэ.
“КING TUG” хочит Н.Төгсцогт гавьяат мэргэжлийн дэвжээнд ялагдал гээчийг амсалгүй, бүх өрсөлдөгчөө буюу зургууланг нь хүнд цохилтоор ялаад буй.
Харин түүний өрсөлдөгч Г.Марез 2005 оноос хойш мэргэжлийн бокст хүч үзэж байгаа бөгөөд одоогоор 95 тулаан хийж, 55 ялан, 39 удаа ялагдан, нэг тэнцсэн амжилттай.