Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаан боллоо. IV дэх удаагийн тус уралдаанд 148 өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шилдэг найман цол дуудаач ур чадвараа сорьсон юм.
Шилдгүүдийн ширүүн өрсөлдөөн дундаас хамгийн шилдэг нь Төв аймгийн Зуунмод сумын харьяат Б.Цэрэндагва байлаа. Харин удаах байрт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин, засуул Б.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, засуул Э.Хүрэлбаатар нар шалгарав.
Энэ үеэр улсын уралдаанд түрүүлсэн Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит “Эрхэм дээд” хэмээх шагналыг гардуулсан юм.