Сагсан бөмбөгийн өсвөр үеийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохиосон тус тэмцээн Эрхүү хотод болох олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг сонгон, шалгаруулснаараа онцлогтой.
10 хүртэлх насны ангилалд Баянгол дүүргийн сагсчид аваргалж, Монгол гуравдугаар сургууль, Говьсүмбэр аймгийнхан мөнгө, хүрэл медаль хүртэв.
Харин 11 хүртэлх насны ангилалд Чингэлтэй дүүрэг түрүүлж, мөнгө, хүрэл медалийн эздээр “Хос эрэл”, Монгол гуравдугаар сургуулийнхан шалгарлаа.
Сонирхуулахад, Эрхүү хотод болох 10, 11 хүртэлх насны ангиллын олон улсын тэмцээн энэ сарын 22-нд эхэлнэ.