Өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн бодибилдинг, фитнессийн ДАШТ Тайланд улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 19 тамирчин өрсөлдөж буй.
Эмэгтэйчүүдийн атлетик ангилалд өрсөлдсөн Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, Тайландын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр ийнхүү дэлхийн хошой аварга болов.
Г.Угалзцэцэг өнгөрсөн жил дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин болсон бол энэ удаа хос алтан медальтай болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Мөн Б.Бадамсүрэн, А.Ичинноров нар алт, Н.Чинзориг, Х.Түвшинбаяр нар мөнгө, Г.Жамц, Л.Саруулбат, Б.Бадамсүрэн, С.Дуламрагчаа нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа.
Монголын тамирчид ийнхүү түүхэн амжилт үзүүлж, энэ жилийн ДАШТ-ээс гурван аваргатай болов.