Өнгөрсөн жилийн өдийд Г.Угалзцэцэг Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга болж байсан бол энэ амжилтын уухай дахин цуурайлах боллоо. Спортын энэ төрлөөр гурав дахь монгол хүн дэлхийн аварга болж буй нь А.Ичинноров. Фитнес төрөлд манлайлсан түүний энэ амжилтыг Монголдоо анхных гэж тодорхойлж болох юм.
"Perfect" клубийн тамирчин тэрбээр есдүгээр сард Бутанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Өнгөрсөн сарын 5-нд эхэлсэн бодибилдинг, фитнессийн ДАШТ Тайланд улсад болж буй. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 19 тамирчин өрсөлдөж буй.