Өнгөрсөн сарын 11-нд эхэлсэн шатрын насанд хүрэгчдийн ДАШТ ойрын жилүүдэд болоогүй өрсөлдөөнтэй өрнөсний эцэст өчигдөр өндөрлөлөө.
Өнөө цагийн хамгийн шилдэг шатарчдын нэг Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалахын төлөө, Оросын Сергей Карякин дэлхийн аварга болохын төлөө өрсөлдсөн.
Хоёр шатарчны тоглолт тун өрсөлдөөнтэй эн тэнцүү өрнөсөөр үндсэн 12 өрөг тэнцээгээр өндөрлөсөн юм.
Улмаар түргэн тоглолтоор аваргаа тодруулахад Их мастер Магнус Карлсен өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, дэлхийн аварга цолоо хамгаалав.
Өдгөө 26 настай тэрээр 13 нас 148 хоногтойдоо Их мастер цолны болзол хангасан. Улмаар 2013 онд ДАШТ-д анх удаа түрүүлсэн. Түүнээс хойш дэлхийд өнгөлж яваа билээ.