Дэлхийн жүдочдын талаарх баримтат кино, зар сурталчилгаагаараа алдартай "Fighting Films" кино компани Монголын жүдочдын талаар баримтат кино хийж буй гэх мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард цацагдсан билээ. Тэгвэл тус кино компанийн хийж байгаа "Монгол жүдочид" баримтат кино өнөөдөр олон нийтэд хүрлээ.
Энэхүү кинонд Монголын жүдочдын өнгийг тодорхойлж яваа гурван тамирчин оролцсон байна. Тодруулбал, 2004 оны Афины олимпын хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, Азийн наадмын хошой аварга Д.Төмөрхүлэг нар Монголын жүдочдын амжилт, арга барилын талаар дэлхийн жүдо сонирхогчидтой хуваалцсан аж.
"Figthing Films" кино компанийн ерөнхий найруулагч киноны талаарх захидалдаа Х.Цагаанбаатар гавьяатын талаар дурдаад "Түүн шиг дөрвөн жинд амжилттай барилдсан бөх ховор. Тэр 2004 онд олимпоос 60 кг-д хүрэл медаль хүртэж, 66 кг-д дэлхийн аварга болж, 73 кг-д байхдаа 2013 оны Парисын Их дуулгад түрүүлж, 81 кг-д Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн нэгэн" гэж онцолсон юм.
Манай жүдочдын тус киноны трэйлерт зориулсан бүргэдийн дэвэлт буюу Монгол бөхийн дэвээ, шаваа.
Х.Цагаанбаатар аваргын 2009 онд Роттердамын татамид дэлхийн аварга болсон тухайгаа ингэж ярьжээ.
Түүнчлэн Монгол хүний, тамирчдын амжилт гаргах үндэсийн талаар ингэж ярьжээ.
Хэрвээ та уг киног бүтнээр нь үзэхийг хүсвэл https://superstarjudo.com/mongolian-judo/ энэ сайт руу орж, бүртгүүлэх шаардлагатай аж.