Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё үргэлжилж байна. Өнөөдөр буюу 14 дэх өдөр ёкозүна Какүрюү М.Ананд Гоэдог дийлж, 13 даваатай боллоо. Ийнхүү аварга маань энэ сарын башё дуусахаас нэг өдрийн өмнө түрүүлэх болзол хангав.
Учир нь түүний араас Харүмафүжи Д.Бямбадорж, озеки Кисэносато нар 11 даваатай нэхэж яваа юм.
Аварга маань энэ сарын башёд нэг ч уналгүй тэргүүлж байсан ч 11 дэх өдөр Кисэносатод дийлдсэн. Гэхдээ тэр алдаагаа дахин давталгүй, хийгүй барилдсаар ийнхүү гурав дахь түрүүгээ хүртлээ.