Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ БНХАУ-д үргэлжилж байна. 10 орны баг өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар өрсөлдөж буй.
Манай сагсчид өнгөрсөн жилийн оюутны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д хүч сорих эрх өвөртөлсөн юм.
“В” хэсэгт багтсан Монголын сагсчид эхний тоглолтуудад БНХАУ-ыг 12:11, Малайзыг 18:6-аар хожсон ч хэсгийн сүүлчийн тоглолтодоо Унгарын багт хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарч, шигшээ наймд шалгарсан билээ.
Улмаар манай баг Австралийн хүчирхэг багийг 19:12-оор хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Монголын сагсчид ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө Ливаны багтай тоглоно.