Жүдо бөхийн ахмадын ДАШТ АНУ-д боллоо. 55 орны 966 тамирчин зодоглосон тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн есөн тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авлаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн F1 ангилаллын 63 кг-д зодоглосон “Алтайн хүчтэн” клубийн дасгалжуулагч, спортын мастер Т.Энхцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо.
Мөн F3 ангиллын 63 кг-д дэлхийн хошой аварга Л.Баярмаа мөнгө, F3 ангиллын 70 кг-д Б.Болорцацрал, F4 ангиллын 63 кг-д Р.Дэчинмаа нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.