Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ БНХАУ-д үргэлжилж байна. 10 орны баг өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар өрсөлдөж буй.
Манай сагсчид өнгөрсөн оны оюутны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д хүч сорих эрх өвөртөлсөн юм.
Монголын сагсчид В хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай хүч үзэж байна.
Манай залуус эхний тоглолтуудад БНХАУ-ыг 12:11, Малайзыг 18:6-аар хожсон. Улмаар хэсгийн сүүлчийн тоглолтодоо Унгарын баг хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарч, шигшээ наймд шалгарлаа.
Монголын баг хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай тоглоно.