Америкийн банкууд үйлчлэхээс татгалзсаны хариуд энд суугаа Кубийн ЭСЯ консулын үйлчилгээ үзүүлэхээ мөн түр зогсоосон байна. Урьд нь Кубийн дипломат төлөөлөгчийн газарт үйлчилдэг байсан M&T Bank 1960-аад оноос эхэлсэн хориг арга хэмжээ гээчээр шалтаглан энэ оны долдугаар сараас хамтарч ажиллахаас татгалзжээ.
Түүнээс хойш өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Кубийн эрх ашгийг хамгаалах хэлтэс, НҮБ-ын дэргэдэх Кубийн Байнгын төлөөлөгчийн газарт үйлчлэх банкийг Кубийн дипломатууд эрээд олохгүй байгаа аж.
АНУ-ын энэ үйлдэл нь Дипломат болон Консулын харилцааны тухай Венийн Конвенцийг зөрчиж байна гэж Кубийн дипломатууд үзэж байна. Энэ Конвенцод зааснаар бол хүлээж авсан орон нь гадаадын дипломат төлөөлөгчийн газруудыг ажиллах нөхцөлөөр хангах ёстой байдаг юм байна. АНУ 1962 онд Кубад хориг арга хэмжээ авсан бөгөөд тус оронд ардчилсан өөрчлөлт хийсэн нөхцөлд үүнийг цуцална гэсэн болзол тавьдаг аж.