Сонгинохайрхан дүүргийн залуучуудын чуулга уулзалт өчигдөр болж, 300 гаруй хүн оролцон, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлж болох гарц шийдлүүдийн тухай ярилцлаа. Залуус өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, өдөр тутмын санхүүгийн хүрэлцээгүй байдлаас үүдэн хоол хүнсээ худалдан авахад улам хэцүү болж байгаа, шатахуун, нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлаар түлхүү ярилцсан юм. Уулзалтаас гаргасан залуусын санал, дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс, байгууллагад уламжлах юм байна. еэр “Бийлог техноложиес” ХХК-ийн захирал Б.Давгасүрэн илтгэл тавьсан бөгөөд залуучуудын бэлгийн замын халдварт өвчин, гэр бүл төлөвлөлтийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахын тулд ирэх сард багтаан Сонгинохайрхан дүүргийн нутагт бэлгэвчийн 10 ширхэг АТМ байршуулах болсноо хэлэв. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран уг ажлыг хэрэгжүүлэхээр болсон аж.
Бэлтгэсэн: Б.Оргил