Түрээсийн дугуйн үйлчилгээ Улаанбаатарт “дахин төрөв”. Тодруулбал, дугуйн түрээсийн “Hi sainuu” үйлчилгээг өчигдрөөс нийслэлд нэвтрүүллээ. Иргэд ухаалаг утасныхаа “PlayStore” болон “Appstore”-оос “Hi sainuu” аппликэйшнийг татан авч, хэтэвчээ цэнэглэснээр дугуй унах боломж бүрдэх нь. Түрээслэх үнийн хувьд 15 минут нь 1000 төгрөг юм байна. Мөн 30 минут нь 2000, 45 минут 000, нэг цаг нь 4000 төгрөг байхаар тогтоожээ. Уг үйлчилгээг эрхлэгчид нийт 1000 дугуйг үйлчилгээнд гаргаад буй бөгөөд автобусны буудлуудад байршуулжээ. Түрээсийн дугуйн үйлчилгээний “Ubikе” төслийг нийслэлд өмнө нь 2018-2019 онд хэрэгжүүлж байсан.
Харамсалтай нь, тус төсөл , бүрэн зогссон юм. Нийслэлийн ЗДТГ-аас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран дээрх төслийг хэрэгжүүлж байсан билээ. Тэгвэл энэ удаад хувийн хэвшлээс уг үйлчилгээг дангаараа хэрэгжүүлж байгаа аж. Тус байгууллагынхан “Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулж, 1000 унадаг дугуй импортоор авч, үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликэйшнээ хөгжүүлэх зэрэг ажил бий. Бид нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй. 100 хувь өөрсдийн хөрөнгөөр унадаг дугуй авч, иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Харин иргэдийн тухайд дугуйнуудыг явган хүний зам дээр байрлуулсанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Нийслэлд явган хүний зам хангалтгүй учраас ийнхүү бухимдаж буй юм.
Бэлтгэсэн: М.Оч