ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг өчигдрөөс бүртгэж эхэллээ. Гол шаардлага нь 20 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой, 170 см-ээс өндөр, бие бялдрын зөв хөгжилтэй, ил харагдах шарх, сорвигүй, өмнө нь ял шийтгэл авч, захиргааны зөрчил гаргаж байгаагүй эрэгтэй хүн байх гэнэ. Мөн цэргийн алба хаасан, эрхзүйч мэргэжилтэй бол давуу талтай гэж онцлов. Замын ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй осол, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-ны дотор бүртгүүлж, материалаа илгээх боломжтой аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл