Олимп, паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газраас шинэчлэн баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах аж. 2024 оны зуны олимп, 2026 оны өвлийн олимпод оролцох үндэсний шигшээ багийг сонгон шалгаруулж, шинэчлэн байгуулан, тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, олон улсын тэмцээн, наадамд оролцуулах бэлтгэл сургуулилалтыг өдгөө эхлүүлээд буй юм байна.
Ташрамд дурдахад, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад чухал хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэв.