Ердөө хоёр долоо хоногийн өмнө зодог тайлсан хөлбөмбөгч Г.Бэйл АНУ-ын Калифорнид болох гольфын “AT&T Pebble beach Pro-Am” тэмцээнд оролцохоор болсон тухайгаа мэдээлэв. Энэ нь түүний хувьд мэргэжлийн гольфын анхны тэмцээн юм. Тус тэмцээн ирэх сарын 2-5-ны хооронд болж, мэргэжлийн 156, сонирхогч 156 тамирчин оролцох юм. Тэдний дунд жүжигчин Б.Мюррэй, Ж.Бэйтмэн, 2022 онд “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлсэн гольфчин М.Фитцпатрик, дэлхийн чансааг тэргүүлж байсан Л.Дональд, Ж.Спит нар бий. Тэмцээний шагналын сан нь есөн сая ам.доллар аж.