Авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар ЗТХЯ-наас өчигдөр мэдээлэлхийв. Өдгөө манай улс БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булганы гэсэн найман боомтоор тээвэрлэлт хийж байгааг дээрх яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан дурдав. Харин Хавирга, Сүмбэр, Даянгийнбоомт одоогоор нээгдээгүй аж. Замын-Үүдийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-наас нээсэн. Мөн Гашуунсухайт, Булганы боомтоор ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжжээ. Тэгвэл энэ сарын 19-нөөс Хавиргын боомтыг нээх төлөвтэй байна. ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж буй бөгөөд Алтанбулаг, Цагааннуурын боомтоор зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.
Замын-Үүдийн боомтоор өдөрт 80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус 120-294 зорчигч БНХАУ руу нэвтрэн тээвэрлэж буй бөгөөд экспортын 10-15 машин гарч байгаа аж. Тарифын хувьд Эрээнээс Замын-Үүд чиглэлд 24 тонн (63 шоо метр) ачааг 7200-8100 юань буюу 3 609 550-4 120 000, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6 700 000-8 240 000 төгрөгөөртээвэрлэжбайгаа аж. Цар тахлын үеийнхтэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэйг Ё.Жаргалсайхан тэмдэглэлээ. Түүнчлэн Хангийн боомтоор өдөрт 60-252, Бичигтийнхээр 50-75 тээврийнхэрэгсэл нэвтрэн нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүн зөөжбайгаа аж. Тэгвэл Гашуунсухайтын боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73 000-103 000 тонн нүүрс, мөн 25-50 автомашинаар зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн бүтээгдэхүүн зөөж байна. Тарифын хувьд уртын тээвэрт тонн тутам нь 56 650, богинын тээвэр 146 780 төгрөгийн ханштай байгаа гэв.
Шивээхүрэнгийн боомтоор өдөрт нүүрс ачсан 135-288 автомашин хилээр нэвтрэн 20 500-42 560 тонн нүүрсний экспортолжбайгаа үзүүлэлт гарчээ. Тарифын хувьд тонн тутам нь 36 000 төгрөгийн ханштай байгаа аж. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож буй бөгөөд удахгүй Хятадын тал руу жолооч нарыг нэвтрүүлэхээр зорьжбайгаа юм. Баянхошууны боомтоор өдөрт 46-50 хэрэгсэл нэвтэрч 11 900-12 100 баррель газрын тос хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэж буй бол Булганыхаар 30-60 хэрэгслээр нүүрс зөөж буй гэнэ. Үүнээс гадна Бургастайн боомтоор өдөрт 10-60 хэрэгслээр 300-500 тонн төмрийн хүдэр тээвэрлэж байгаа дүн гарчээ. ОХУ-тай хиллэдэг боомтуудын тээврийн нөхцөл байдлын хувьд Алтанбулагийнхаар өдөрт импортын ачаатай 13-24, Цагааннуурынхаар 20-25 хэрэгсэл, Боршоогийнхоор 50-277 тонн ачаа бүхий 6-12 ачааны автомашин орж ирж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Сонор