Спортын 15 холбооны нэгдсэн “UNC-2023” улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд эхэлнэ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээн “Steppe arena”-д болох юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй нэгдсэн УАШТ-ийг хүндийг өргөлт, байт харваа, жиү жицү, корнхол, дугуй, кэндо, дугуйт тэшүүр, бүжгийн, уулчдын, электрон спортын зэрэг мэргэжлийн холбоод Монголын спортын корпорацтай хамтран зохион байгуулна. Кэндо, электрон спортын валорантын төрлөөр нөгөөдөр эхлэх УАШТ-ий онцлог, холбогдох мэдээллээс хүргэе.
•Хүндийг өргөлтийн УАШТ-ийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ангилал тус бүрт есөн жинд зохион байгуулах нь. Үүнд 23 байгууллагыг төлөөлөн 160 гаруй тамирчин оролцохоор болжээ. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Увс аймаг, “Ган” спорт төв, “Батлалт” компанийн тамирчид УАШТ-д анх удаа өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэнбайна. Уг тэмцээнд 12-оос дээш насныхан оролцох боломжтой. Зохион байгуулагчдын мэдээлснээр тэмцээнд оролцогчдын дундаж нас 18 аж.
•Байт харвааны УАШТ-ийг 14, 18, 21 хүртэлх насны ангилалд, эрэгтэй, эмэгтэй чүүдийн ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулна. Мөн холимог багийн төрөлд аваргуудыг шалгаруулах нь. Энэхүү төрөлд одоогоор 15 байгууллагын 150 тамирчин оролцохоор бүртгүүлж, бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Тэдний өрсөлдөөнийг энэ сарын 18, 19-нд товложээ.
•Жиү жицүгийн спорт 2007 оноос манай улсад эрчимтэй хөгжиж буй. Манай тамирчид тив, дэлхийн хэмжээний олон тэмцээнээс ганзага дүүрэн ирдэг билээ. Энэ удаагийн УАШТ-ийг 16, 18 хүртэлх нас болон насанд хүрэгчид, мастерсын ангилалд зохион байгуулна. Ангилал бүрт тамирчид 7-9 жинд өрсөлдөх тус тэмцээн энэ сарын 20-нд болно.
•Нэгдсэн УАШТ-д энэ удаа виртуал дугуйн төрлийг анх удаа оруулснаараа онцлогтой. Монголын дугуйн холбооноос зохион байгуулах эл тэмцээн нь элит, өсвөр үе (16-18 нас), I, II зэрэг гэсэнтөрөлтэй бөгөөд эдгээрньтус бүр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангилалтай байх нь. Дугуйн виртуал уралдааны хамгийн том талбар гэгддэг “Zwift” платформоор эл тэмцээнийг зохион байгуулах гэнэ.
•Корнхол энэ жил УАШТ-ий төрөлд анх удаа багтлаа. Уг тэмцээнийг 18-аас дээш насныхны дунд эрэгтэй, эмэгтэйчүүд, хосын ангилалд зохион байгуулах бөгөөд 150 гаруй тамирчин оролцох аж. Дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй корнхолын дүрэм нь энгийн, заавал мэргэжлийн тоглогч бус, хэн ч өрсөлдөж болохоороо онцлог юм билээ. Тодруулбал, тусгайлан бэлтгэсэн ууттай зүйлийг жижиг тавцан руу шидэж, хэн ончтой байсан нь ялагч болдог. Корнхолын спорттой танилцахыг хүсвэл энэ сарын 21-нд “Steppe are¬na”-г зориорой.
•Кэндо буюу илдээр тулалдах урлагийн УАШТ-ийг манайд 2003-2019 онд жил бүр зохион байгуулжээ. Гэсэн ч цар тахлын улмаас түр завсарлаад байсан тус тэмцээн энэ жил “эргэн ирэх” нь. Нэгдсэн УАШТ-ий кэндогийн төрөлд манай улсын шилдэг 12 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж буй гэнэ. Тэднээс шилдгээр шалгарсан нь олон улс, тив дэлхийн аваргад өрсөлдөх аж.
•2020 оноос эхлэн олимпын төрөлд багтаасан спорт брейкинг тэмцээний УАШТ-ийг энэ сарын 22-нд товложээ. Монголын спорт брейк бүжгийн холбооноос зохион байгуулах эл тэмцээн хип хоп, электро төрөлтэй. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 16 тамирчин үүнд өрсөлдөх гэнэ. Тэдний өрсөлдөөн энэ сарын 22-нд болно.
•Монголын уулчдын үндэсний холбооноос спорт авиралтын тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд, техник, боулдеринг, хурдны төрлөөр зохион байгуулна. Хурд төрөл нь гараанаас бариа хүрэх замыг туулсан хугацаагаар нь хэмжинэ. Техник нь гараанаас бариа хүрэх замыг туулсан зай, даалгавар гүйцэтгэл, хугацаагаар хэмжих аж. Боулдеринг нь урьдчилж бэлтгэсэн замыг заасан хугацаанд багтаан туулах бөгөөд олон удаагийн оролдлогоор хэмжих гэнэ.
•Монголын электрон спортын холбоо энэ оноос УАШТ-д нэгдлээ. Тус холбооноос валорантынтөрлөөр тэмцээн зохион байгуулна. Уг тэмцээний урьдчилсан шатны өрсөлдөөн болж, шилдэг дөрвөн баг тодорчээ. Хагас шигшээ тоглолт өчигдөрболсонбөгөөд улсын аварга 13-нд тодорно.