Монголын гогийн холбоо Олон улсын гогийн холбооны бүрэн эрхт гишүүн болохыг батламжилсан гэрчилгээгээ гардан авчээ. Дээрх хоёр холбоо цаашид хамтран ажиллахаар зөвшилцсөн бөгөөд ялангуяа цахим сургалтыг дэмжих чиглэлд анхаарах нь. Мөн манай тамирчдыг гадаадад зохион байгуулах тэмцээнүүдэд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэхээ Олон улсын гогийн холбооноос илэрхийлсэн байна.
Түүнчлэн Монголын гогийн холбооныхон тоглогчдынхоо ур чадварыг ахиулах зорилгоор Японы гогийн холбооноос мэргэжлийн дасгалжуулагч багш урихаар болжээ. Үүний зэрэгцээ го тоглох авьяастай, мөн тэмцээнд амжилт гаргаж байгаа хүүхдүүдийг тус улсад сургах талаар ярилцаж байгаа аж.