Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнийг зохион байгуулах хүсэлт Орхон аймгаас Биеийн тамир, спортын улсын хороонд гаргажээ. Хүсэлтийн дагуу тус хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхонд ажиллаад саналыг нь дэмжсэн шийдвэр гаргасан байна. Наадам тус аймагт ирэх онд болох бөгөөд эдгээрийг зохион байгуулснаар спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжран, иргэд спортоор хичээллэх таатай орчин бүрдэх нь. Сонирхуулахад, Орхон аймгийнхан 2003 онд Монголын хүүхдийн спортын III наадам, биатлоны залуучуудын болон гүйлтийн цанын насанд хүрэгчдийн УАШТзохион байгуулж байв.
Мөн 2004 онд Монголын бүх ард түмний спортын XI, 2008 онд Монголын бүх ард түмний спортын XII наадам, 2015 онд тэшүүрийн өсвөр үеийнхний УАШТ, 2013-2020 онд хоккейн УАШТтус аймагт болсон юм.