Монгол Улсын Батлан хамгаалах яам, Австралийн Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын долоо дахь зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг болон Австралиас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит нар нээж, хоёр орны батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлээр олон санал солилцохоо онцолсон. Тус уулзалтаар талууд цар тахлын улмаас хойшлогдоод байсан зарим төлөвлөгөөт ажлыг сэргээх талаар ярилцжээ. Уулзалтад Австралийн Батлан хамгаалах яамны Хойд Азийн гадаад бодлогын газрын дарга доктор Рачел Аллен, тус улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бич- гийн дарга Жак Түминелло, Сөүлээс Монголыг хавсран суугаа Австралийн цэргийн атташе, тэнгисийн цэргийн ахмад Крис Смит тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Бэлтгэсэн У.Наран