Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш 27 оныг үдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүд, сайд нар, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар нь өнгөрсөн баасан гарагт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн хүмүүсээс өнөөдрийн байдлаар 31 460 иргэнийг цагаатгажээ.
Бэлтгэсэн У.Наран