Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр Жамба овогтой Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл яг одоо жагсаал зохион байгуулж байна.
Тэгвэл салбарын яамнаас тушаалыг гаргахдаа Монгол улсын холбогдох хуулиуд болон, Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон гэнэ. Улмаар Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаалаа танилцууллаа.