Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөллөө. Тушаалыг ЗГХЭГ-т хүргүүлсэн аж. Үүний дагуу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуульд зааснаар эрх нь хамгаалагдах ёстой. Үүнийг Засгийн газар дагаж мөрдөж, баримталдаг. Гэтэл Ж.Соронзон захирлын хэлсэн үг, хийсэн мэдэгдэл иргэнийг гарал үүслээр нь ялгаварлаж, Үндсэн хуульд заасан хүнийг эрхийг нь зөрчлөө. Энэ үйлдэл нь Засгийн газрын үзэл баримтлалтай нийцэхгүй байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүн Үндсэн хууль зөрчих ёсгүй. Тиймээс салбарынх нь сайд ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүнийг нь дэмжинэ. Харин сэтгүүлч захирлын хоорондын асуудлыг хууль, шүүхийн байгууллага шийдэх байх" гэв.