"SDG OPEN DAY" буюу Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг ирэх бямба гарагт Сүхбаатарын талбайд болно. Эл өдөрлөгийн хүрээнд “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслөөс "Хөдөлмөрийн яармаг-2022" танилцуулах өдөрлөг зохион байгуулна. Тус яармагийг Европын холбооноос санхүүжилэх юм байна.
Энэхүү "Хөдөлмөрийн яармаг-2022"-ийн үеэр иргэдэд ойлгомжтой, хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх замаар Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилтыг таниулах юм. Мөн өдөрлөгөөр ажил хайгч, ажилгүй иргэдэд зориулсан дараах үйл ажиллагаа болно.
Үүнд:
- Ажилд орох үйл явцын симуляцийн хэсэг
- Ажилд зуучлах хэсэг
- Ажил олгогчийн хэсэг
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төлөөллийн хэсэг зэрэг ажлууд багтах нь ээ.