2022 оны есдүгээр сарын 6-ны өдөр Монгол-Оросын хамтарсан III сургуулиас гарч явсан нэгэн прокурор шууд дамжуулалт хийж байсан сэтгүүлчидтэй тааралдсан. Тус албан тушаалтан нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны хяналтын прокурор Ц.Гантулгабат аж. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас " Ц.Гантулгабат нь тус сургуульд суралцдаг хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суугаад гарч явах үед нь уг асуудал болсон байна. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонд холбогдох хэрэгт хяналт тавьж байгаа прокурорууд тус сургууль дээр очоогүй, түүний албан өрөөнөөс гарч яваагүй" гэх мэдээллийг өглөө.