Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр 1918 дуудлага ирсний 1572 нь зөрчлийн, 102 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Гэмт хэргийн шинжтэй 102 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдөр согтуугаар жолоо мушгисан 85 хүнийг саатуулсан бол 169 иргэнийг эрүүлжүүлэх байрт хүргэжээ. Үүнээс гадна есдүгээр сарын 1-нд гэр бүлийн хүчирхийлэл 94 бүртгэгдэж, бусдыг биед халдсан хэрэг 53, хулгай 39 гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.