Энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хорих 413 дугаар ангиас хоригдол Б.Баянбаатар оргосон талаар unuudur.mn өмнө нь мэдээлсэн. Цагдаагийнхан түүнийг дөрвөн өдөр эрэн сурвалжилж, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим км зайд Нурамт гэх газраас дөнгөж сая саатуулж чадлаа. Тодорхой хэлбэл, цагдаагийн байгууллагаас 2022 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 09 цаг 20 минутын үед мэдээллийн дагуу шуурхай ажиллаж баривчиллаа. Оргосон этгээд 17.1 буюу хулгайн гэмт хэргийн улмаас ял эдэлж байсан аж.