Том Крузын тоглосон гол дүр Питер Митчеллийн хүрэм нь Тайванийн төрийн далбаа бүхий зурагтай байсан нь эл кино Хятадын дэлгэцэнд гарахгүй болох гол шалтгаан болжээ. Хамгийн сонирхолтой нь эл киноны 2019 оны трэйлерт эдгээр тугнууд хүрмэн дээр байхгүй байсан нь анхаарал татаж байгаа юм.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх шийдвэрт Хятадын Tencent Pictures продюсерын компани болон кино үзвэрийнхэн нөлөөлсөн аж. Тэгэхэд хүрмэн дээрх тугыг жирийн тэмдгээр сольсон байж.
Харин өнгөрсөн долоо хоногт “Top Gun: Maverick” кинотеатруудаар гарч эхэлтэл гол дүрийн хүрмэн дээр Тайваны туг зурайгаад зогсохгүй киноны нэг хэсэгт дэлгэц дүүрэн гарчээ. Тус сонины мэдээлснээр,үүнийг Tencent Pictures компани киног хэсэгчлэн санхүүжүүлэх амлалтаа зөрчсөний дараа хийсэн байж магадгүй аж.
Тус киног Тайваньд үзүүлэх үеэр үзэгчид Том Крузын хүрэм өөрсдийнх нь туг далбаа бүхий зурагтай байхыг хараад алга ташсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Кино студиуд Хятадын түншүүдтэй муудалцахгүй байхыг хичээдэг тул хүрмэн дээрх зургийг сольсон явдал байж боломгүй шийдвэр гэж Хятадын мэргэжилтнүүд үзэж байна. Харин Хятадад “Top Gun: Maverick” киног гаргахыг хориглож магадгүй “Top Gun: Maverick” киноны продюсерууд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Эл дэлгэцийн бүтээл нь 1986 онд гарсан “Top Gun” киноны үргэлжлэл бөгөөд Маверик (Том Круз) хочит нисгэгч Пит Митчелл үйл явдлын төвд дахин байх юм.
140 сая ам.долларын өртгөөр хийгдсэн уг бүтээл одоогийн байдлаар нийт 321 сая гаруй ам.долларын ашиг олоод байна.