Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 хоног боллоо. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг өнөөдөр танилцуулав. Үүнд эдийн засаг 2018 онд 7.2, 2019 онд 5.2, 2020 онд 5.3 хувь болж буурсан байсан бол энэ онд 6.3 олж өссөн хэмээн дурджээ. Тэд 6.9 хувьд хүргэх төсөөлөлтэй байсан юм.
Хэрэв "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засгийн өсөлт 1.6-д хүрэх байсан гэх судалгаа гаргажээ. Мөн эл төслийг хэрэгжүүлээгүй, вакцинжуулалтыг эрчимжүүлээгүй бол эдийн засгийн өсөлт -2.4 болж буурах төсөөллийн судалгаа гаргасан байна.
Тэгвэл төсвийн алдагдал -12 хувьтай гарсан байна. Тодруулбал, 2018 онд 0.5, 2019 онд 2.1 хувиар алдагдал хүлээгээд байсан бол 2020 онд 12 болж огцом буурсан юм. Харин өдгөө энэ үзүүлэлт -5.4 хүрчээ. Ингэснээр 225 мянган ажлын байрыг хадгалан үлдсэн хэмээн Засгийн газраас мэдээлэв.