УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтэсээс өнгөрсөн хаврын чуулганы ирцийн мэдээллийг танилцууллаа. Үүнээс хурлаа хамгийн олон тасалсан гишүүдээр Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил нарыг нэрлэж болохоор байна. УИХ өнгөрсөн хавар 34 удаа нэгдсэн чуулганаа хуралдуулснаас Ж.Эрдэнэбат зургаа, Ц.Мөнх-Оргил таван удаа ямар нэгэн шалтгаангүйгээр тасалсан байна. Тэднээс гадна Ж.Батсуурь, Ц.Туваан, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл нар тус бүр дөрвөн удаа хурлаа тасалжээ.