Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, тус намын дэд дарга О.Чулуунбилэг нар цахим сүлжээнд цацагдсан, цагдаагийн алба хаагч гавтай иргэнийг зодож буй дүрс бичлэгтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Монгол Улсад хамгийн үнэ цэнтэй зүйл бол хүний эрх, эрх чөлөө гэдгийг тэд тодотгосон юм. Иргэний эрх, эрх чөлөөг зөрчдөг, үүнийгээ дуугүй өнгөрөөдөг эрх баригчид байх ёсгүйг Ч.Өнөрбаяр хэллээ. Тэрбээр “Өмнө нь хоёр ялтан нэгнээ зодоход УИХын гишүүд болон тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж харамсаж, халаглаж байсан. Гэтэл Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 онд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаагийн алба хаагчийн үйлдлийг тэрбээр мэдээгүй өнгөрсөн байна. Ийм хариуцлагагүй байж таарахгүй. Дээд биш, доод түвшин дэх албан хаагч- дад хариуцлага тооцоод өнгөрөх ёсгүй. Хүний эрхийг ноцтой зөрчдөг, иргэдийнхээ эсрэг дайсагнадаг цагдааг өөгшүүлж ирсэн Ц.Нямдоржоор Засгийн газрынхаа “гал тогоо”-г мануулж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим хүнд хариуцлага тооцох ёстой. Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд нь гэмт хэрэг яриад явах биш, алба хаагчдаа хүмүүнлэг болгох, цагдаа нь нийтийн төлөө зогсож чаддаг болохын төлөө юу хийсэн бэ. Монгол Улсад цагдааг бэлтгэдэг боловсон хүчний бодлого алга. Иргэнээ дайсан гэж хардаг, үзэн яддаг цагдааг л бэлтгэжээ. Тухайн үед ийм ёс бус, хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдлийг мэдээгүй өнгөрч, өөгшүүлсэн сайд Ц.Нямдорж иргэдээс уучлал гуйж, хариуцлагаа хүлээх ёстой” гэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга, хууль засагладаг улсыг бий болгох, хүний эрхийг уландаа гишгэсэн хэнтэй ч хариуцлага тооц дог байж чадна гэж амласныг Ч.Өнөрбаяр онцлоод, аль нэг намын биш, ард түмний төлөө зогсох ёстой Төрийн тэргүүн дээрх үйлдлийг зүгээр хараад өнгөрөөх учиргүйг хэлсэн юм.
Дэд дарга О.Чулуунбилэг “Үе үеийн Ерөнхий сайд нар өөрийн Засгийн газраа байгуулж, бодлогоо тодорхойлон, Засгийн газартаа албан бусаар тодотгол нэр өгдөг. Шинэчлэлийн, Эв нэгдлийн Засгийн газар гэх мэтээр өмнө нь нэрлэдэг байсан. Гэтэл одоогийн Засгийн газар ямар бодлоготой, түүнийгээ тодотгосон нэртэй, эсэх нь огт тодорхойгүй. Хийж буй зүйлсийг нь ажвал пиарын, энтертайнмент Засгийн газар гэж нэрлэж болохоор байна. Иргэдийн амьдрал доройтож, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байхад ямар ч арга хэмжээ авсангүй. Хилээр нэвтэрч буй бараа, бүтээгдэхүүнийг ариутгадаг ганц хаалга хийчихээд, түүнийгээ цахим сүлжээгээр рекламддаг. Ажлаа хийж, асуудлаа шийдэж, ард түмнийхээ амьдралыг сайжруулаач ээ” гэв.
Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд саналаа хүргүүлэх зорилгоор АН-аас ажлын хэсэг байгуулжээ. Энэ хуулийн хүрээнд 10-15 суурь шинэчлэлийг хийх ёстой гэж тэд үзэж буй аж. Тухайлбал, намууд хатуу гишүүнчлэлгүй болж, үзэл баримтлалаараа ялгарч, өмчгүй байж санхүүгийн үйл ажиллагаагаа шилэн болгох ёстойг дэд дарга О.Чулуунбилэг хэллээ. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлыг бүх намын төлөөллийг оролцуулсан, үндэсний зөвшилцлийн үр дүнд хийх учиртайг тэрбээр онцлов.йдэн, ард түмний амьдралыг сайжруулаач ээ”