2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгоно.