Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Accelerator Lab”-ын нээлтээ хийж дэлхийн 116 оронд үйл ажиллагаагаа явуулж буй сүлжээний хамгийн отгон гишүүдийн нэг боллоо. “Хурдтай бас сониуч” хэмээх уриатай “Accelerator Lab”-ууд нь хөгжлийн сорилтуудыг системийн судалгаа болон туршилтанд үндэслэн шийдвэрлэдэг шинэлэг арга барилуудыг түншүүддээ бий болгож өгөх зорилготой юм. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Accelerator Lab” төрийн үйлчилгээнд хийж буй дижитал шилжилтийг тэргүүлэх сорилт хэмээн авч үзэж буй бөгөөд илүү оролцоотой, инновацлаг шийдлийг бий болгохоор түншүүдтэйгээ хамтран ажиллах юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох дижитал засаглалыг ТХЗ-уудын хүрээнд дэмжиж ажиллах юм. “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн биелүүлэхэд ердөө есөн жил үлдээд буй. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын удирдлага, албан хаагчид Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Accelerator Lab”-ын нээлтэд оролцсон байна.