Эхлээд арьсаа тодорхойльё. Та доорх текстийг уншиж өөрийн арьсны төрлийг мэдэн зохих арьс арчилгааг хийнэ үү.
Хэвийн арьс: Энэ төрлийн арьс нь уян хатан, хэвийн чийгшилтэй байдаг. Хэвийн арьс зөөлөн нягтрал сайтай, чийглэг нүүрний өнгө нь гэрэлтэж байдаг. Хэрвээ та ийм төрлийн арьстай бол өглөө оройд тогтмол цэвэрлээд, өдөртөө нарнаас хамгаалах чийгшүүлэгтэй тос түрхээрэй. Орой унтахын өмнө чийгшүүлэгч тос түрхэж болно.
Тослог арьс: Тослог арьс бохир харагддаг. Тосноос болоод арьсны нүх томордог. Батга гарамтгай. Хэрэв та ийм төрлийн арьстай бол чанар сайтай саван, гуужуулагч бодис зэргийг хэрэглэвэл тустай. Гуужуулагч бодис нь арьсан доорх тос ялгаруулалтыг багасгаж арьсны бүтцийг сайжруулна. Хэдий тос ихтэй байсан ч арьсанд ус хэрэгтэй. Мөн чийгшүүлэгч тосыг ч хэрэглэнэ. Өглөө оройд арьсаа нямбай цэвэрлэж байвал арьсны уян хатан чанар, чийгшил хоёрыг тэнцвэртэй байлгахад тустай. Гэрийн нөхцөлд тослогийг багасгах агшаах, цайруулах маск тавих нь үр дүнтэй. Тослог арьстай хүмүүс нүүрээ нарнаас хамгаалах нь чухал.
Хуурай арьс: Хуурай арьс нь хөгшрөлтийн процессыг дагуулж байдаг муу талтай. Хуурай арьс нь хангалтгүй хэмжээний тослогтой учраас чийгийг хадгалж чаддаггүй. Үл мэдэг маш жижигхэн үрчлээтэй, гоё цэвэрхэн арьс байдаг. Ийм төрлийн арьс хөгшрөхдөө амархан. Ийм арьсыг арчлахдаа өдөр ба шөнө чийгшүүлэгчээр баялаг ба нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тос түрхэх хэрэгтэй. Зөв цэвэрлэх нь маш чухал, гэхдээ өдөрт нэг удаа шөнө унтахын өмнө цэвэрлээрэй.
- Тослог арьсанд зориулсан маск
Тослог арьс арчилгаа их шаарддаг. Иймд 1 цайны халбага зөгийн бал, мөн тийм хэмжээний сүү, нимбэгний шүүс холиод дээрээс нь сайтар хутгаж нэг ширхэг өндөгний цагаан, мөн маш бага овьёосны гурил нэмж болно. Энэ маскийг нүүрэндээ тавьж 15-20 минут болгоод угаана.
2. Хуурай арьсанд зориулсан маск
Нэг цайны халбага зөгийн балыг, 2ш өндөгний шартай хольж хутгаад дээрээс нь 100 гр ургамлын тос хийж халаана. Энэ маскийг нүүрэндээ хэд хэд давхарлаж тавина. Ингэхдээ үе болгоны хоорондох зай 5 минут байна. Ингээд 3 үе тавьсны дараа 20 минут болгоод угааж цэвэрлэнэ.
3. Суларч үрчлээтсэн арьсанд зориулсан маск
Нэг цайны халбага улаан буудайн юм уу овьёосны гурил дээр 1 цайны халбага халаасан зөгийн балыг нэмж хөөсөртөл нь хутгана. Дараа нь өндөгний цагааныг нэмж хийнэ. Энэ маскийг нүүрэндээ 20 минут тавиад угаана. Хэд хэдэн удаа давтсаны дараа арьсны хөгшрөлт эрс багасна.