Английн “Пик дистрикт” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тун хачирхалтай нэгэн мод байдаг аж. Тэрхүү мод зоосоор бүрхэгджээ. Бурхны мод хэмээн итгэдэг оршин суугчид түүнд хүслээ шивнэн, зоос шигтгэдэг уламжлалтай бөгөөд үүнээс болж зоосон “хувцастай” болсон нь энэ. Хүмүүс хүслийнхээ зоосыг хэн нэгэнд алдахгүйн тулд модонд хадаас шиг бэхэлж, нугалдаг юм байна. Судлаачдын тайлбарласнаар, 1700 оноос улбаатай эл “хандив” дотор XIV зууны зоос ч бий гэнэ. Тиймээс уг уламжлалын он цаг хавьгүй эртнийх байх магадлалтай аж.
Бэлтгэсэн: Э.Хана