Хэрэв та тэдэнтэй гудманд таарах юм бол өмнө тань дэлхийн хамгийн баян эмэгтэй явж байна гэж яагаад ч таахгүй болов уу. Баян эрчүүдийн эхнэр эсвэл амрагууд шиг алмазан ээмэг бөгж зүүлтээ дийлэхгүй шахам явдаг гэж бодож байгаа бол эндүүрэл.
1. Лилиян Беттанкур
Forbes сэтгүүлийн тодруулгаар дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгдүгээрт олон жил эрэмблэгдсэн энэ эрхэмийн орлого сүүлийн нэг жилд 3,4 тэрбум доллараар өсчээ. Тэрээр L’Orйal компанийн ихэнх хувьцааг эзэмшихийн зэрэгцээ өөр бусад үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулж, тэр бүү хэл улстөрийг санхүүжүүлдэг аж. 2010 онд Николя Саркозигийн 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутгагдсан байдаг. Тэрээр жирийн нэг талх сүүндээ гарсан эмээ шиг харагддаг аж. Лилиян Беттанкур 2017 онд нас баржээ.
2. Элис Уолтон
Дэлхий даяар тархсан Welmart сүлжээ дэлгүүрийн эзний охин тэрээр багаасаа л бизнесийн гүйлгээ ухаантай байсан гэдэг. Эцэг эхээсээ энэ их хөрөнгийг өвлөхөөсөө өмнө тэрээр Техасын Их сургуулийг дүүргээд санхүү эдийн засгийн салбарт ажиллаж, үүнийхээ хажуугаар өөрийн гэсэн бизнесээ бие даан эхлүүлж байжээ.
3. Жаклин Марс
Тэрбумаар тоологдох хөрөнгөө мөн л эцгээсээ өвлөсөн. Антропологч мэргэжилтэй тэрбээр бизнесийн мэдлэг боловсролгүй ч Марс шоколадныхаа худалдаанаас асар их мөнгө олдог.
4. Мария Франка Фиссоло
Италийн хамгийн баян эмэгтэй. Мөн л амттан үйлдвэрлэдэг Ferrero SpA компаниа нөхрийгөө нас барсны дараа өвөлж авсан. Компанийх нь үйл ажиллагааг хүү нь явуулдаг ч мөнгө нь Фиссоло хатагтай руу урссаар.
5. Сьюзан Клаттен
Германы тэргүүн баян эмэгтэй. Хөрөнгийх нь эх үүсгэвэр нь Altana болон BMW компаниуд. Эцгийнхээ үлдээсэн энэ их хөрөнгийг дэмий үрэлгүй харин ч цаг үетэйгээ нийлүүлэн улам хөгжүүлэн өргөжүүлсээр иржээ. Их хөрөнгө дээр суухаасаа өмнө Бизнесийн удирдлагаар гайхалтай боловсрол олж, реклам сурталчилгаа PR-ын чиглэлээр ажилласан байна.
6. Лорен Пауэлл Джобс
Өнөөдөр энэ эмэгтэйг алдарт Стив Жобсын гэргий гэдгээр нь илүү ярих болж. Уг нь Стендфордын Их сургуулийг онц дүнтэй дүүргэж, нийгэм болон шинжлэх ухааны олон төслийг удирдан гүйцэтгэж, Apple Inc компанийг үүсгэн байгуулахад асар их үүрэг гүйцэтгэжээ.
7. Джина Райнхарт
Австралийн хамгийн чинээлэг хүн болох энэ эмэгтэй хүдэр олборлох асар том компанийн эзэн. Энэ нэрсийн жагсаалтанд бичигдэж буй ихэнх эмэгтэйчүүдийн адил хөрөнгийг эцгээсээ өвлөжээ. Энэ жил түүний орлого 6,2 тэрбум доллараар өссөн аж.
8. Эбигейл Джонсон
Энэ эмэгтэй Fidelity Investments (дэлхийн өнцөг булан бүрт хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлдэг) компанийг удирддаг. Тухайн компанийг түүний өвөө байгуулж байсан бөгөөд Эбигель гурав дахь үеийн төлөөл гэсэн үг. Түүнийг энэ үеийн хамгийн баян эмэгтэй хэмээхээс гадна хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлдог аж.
9.Бит Хайстер
Түүний эзэмшлийн Aldi хөнгөлөлттэй дэлгүүр нь 8500 салбартай бөгөөд жилийн орлого нь 40,0 тэрбум доллар. Энэ том компанийг Бит өөрийн ах Карл Альберттай хамт удирддаг аж. Германы хамгийн баян гэр бүлүүдийн нэг хэрнээ хэвлэлийхэнтэй бараг харьцдаггүй гэнэ.
10. Ян Хуэйнь
Энэ бүсгүй хамгийн залуу эмэгтэй тэрбумтан төдийгүй Азийн хамгийн баян эмэгтэйн жагсаалтыг тэргүүлдэг аж. Залуухан хятад бүсгүйд энэ их хөрөнгийг 10 жилийн өмнө аав нь бэлэглэсэн байна. Гэхдээ одоохондоо эцэг нь компанийхаа удирдах зөвлөлийн даргыг хийсэн хэвээр аж. Ян бизнес менежментаар АНУ-д боловсрол эзэмшиж ирээд компанидаа нэг жил худалдааны менежерээр ажиллаж байгаад дараа нь гүйцэтгэх захирлын албан тушаал дээр очжээ.
11. Сандра Ортега Мера
Испанийн №1 баян эмэгтэй. Zara, Oysho, Massimo, Dutti зэрэг брендийн удирдлагыг гүйцэтгэдэг Inditex компаниа эцгийгээ нас барсны дараа эзэмшжээ. Худалдааны эргэлт нь жилээс жилд өсөхийн зэрэгцээ ноогдол ашиг нь ч дээшилж байгаа аж. Тэрээр ашгийнхаа ихэнхи хэсгийг буяны ажилд зориулдаг аж.