YouTube видеохостингийн сервер дэлхий даяар доголджээ. Учир нь тус веб сайт ажиллахгүй байгаа талаарх гомдлыг иргэд дэлхийн өнцөг булан бүрээс тус компани руу илгээсэн байна. ОХУ, АНУ, Япон, Польш, Австрали, Монгол болон бусад орнуудад YouTube тасарсныг Downdetector портал нотоллоо. Монголын цагаар өнөө өглөөний 09.00 цагаас эхлэн тус вэб сайт ажиллахаа байсан. Компанийн удирдлага Twitter хуудсаараа дамжуулан “Алдааг шуурхай засахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдснээр нэг цаг гаруйн дараа YouTube хэвийн ажиллаж эхлэв.