Английн иргэн Дионн Мейн есөн сарын өмнө 99 кг жинтэй байжээ. “Эрүүл 10-р сар” хэмээх флешмобд оролцсоноосоо хойш согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоохоор шийдсэн байна. Учир нь өдөр бүр 1-2 бокал вино ууж, амралтын өдрүүдэд 5-6 литр сидра хүртдэг байжээ. Гэтэл алкоголоос татгалзсан нэг сарын хугацаанд жин нь бага багаар хасагдаж байгааг тэрбээр мэдсэн байна. Тиймээс согтууруулах ундааны хэрэглээтэй нь таргалалт холбоотой эсэхийг нэг мөр тогтоох үүднээс вино, сидра уух зуршлаа есөн сарын хугацаанд хаяхад жин нь 69 кг болж буурчээ. Жингээ ийнхүү эрүүл аргаар хасч чадсан нь Мейнд өөртөө итгэх итгэлийг өгсөн төдийгүй, ямар ч хүндрэлийн ард гарах зоригийг бий болгожээ. Тиймээс тэрбээр согтууруулах ундааг хэрэглэхгүй байх замаар турах ажиллагаагаа цаашид үнэнчээр үргэлжүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн байна.