Энэ асуултад хариулт авахын тулд нэг бол маш олон ном уншиж, судлах, эсвэл Исландын Хусавик хотод байдаг далайн амьтдын нуудгайн музей үзэх хэрэгтэй. Ийм хачирхалтай, сонирхолтой музей байгуулсан Сигурдур Хьяртарсон “Музей минь садар самуунтай ямар ч холбоогүй. Магадгүй Франкенштейний лаборатори шиг санагдаж болох юм. Гэдээ энэ бол далайн амьтдын талаарх мэдлэг, мэдээллийг тань нэмэх болно” гэжээ.
Амьтан судлалын багш байсан түүний хэлснээс гадна бух зэрэг олон амьтны засаа ч бий. 1974 оноос эхлэн элдэв нуудгай цуглуулах болсон Хьяртарсоны музейд харх, усан болон далайн гахай, цагаан баавгай зэрэг 280 амьтны чухал эрхтэн байгаа гэнэ. Үзмэрийнх нь хамгийн том нь 170 см урт, 70 кг жинтэй. Энэ нь хар халимны нуудгай аж.